2015-07-02
biology\ биологийн олимпиадийн материал\
 9-р анги

 

 1.Цусан дахь фибриноген уураг ямар үед фибрин болдог вэ?

A .  CO2 зөөгдөх үед       B. О2 зөөгдөх үед

C. Цус бүлэгнэх үед       D.  Дархлааны хариу урвалын үед

 2.Ургамалд  ямар эдүүд байдаг вэ?

1.      Механик    2. Хучуур   3 . Мэдрэлийн   4.Дамжуулах    5. Үндсэн    6. Булчингийн   7. Ялгаруулах     8.Үүсгэгч(бүрэлдүүлэх)

A .  1,3,4,5,7             B.1,2,4,5,7,8              C.2,3,4,5,6,8               D.1,2,4,5,6,8

 3.  Метаморфоз хувьслын замаар хөгждөг сээр нуруутан амьтанг нэрлэ

  A . Загас        B. Гүрвэл       C. Тахиа     D. Мэлхий    Е.  Хүн

4. Хүний цусны их эргэлтэнд  оролцох хэсгүүдийг зөв дарааллаар нь сонгон бичнэ үү?

    1. Баруун ховдол        2.Зүүн ховдол        3.Зүүн тосгуур          4.Аорт                            5.Хялгасан судас            6.Хөндий вен          7.Артер     8. Баруун тосгуур      

   9.Уушгины артер           10. Венийн судас

 

A . 2,4,7,5,10,6,1        B. 1,2,3,5,8,9,10         C. 10,2,4,8,9,5,7         D.2,3,4,5,9,10,7

5.  Модлог ургамлын ишний голд хамгийн ойр байрладаг бүтцийг нэрлэ.

A . Золом                    B. Анхдагч долон     C. Хоёрдогч модлог    D. Анхдагч модлог

6. Шавж идэшт ургамал  шавжаас ямар бодис авдаг вэ?

A . Хуурай хөрсөнд ургаж байгаа тохиолдолд амьдралд шаардагдах усыг авна

            B. Сахарын нийлэгжилд оролцох азотыг авна

            C. Уургийн нийлэгжилд шаардагдах фосфорыг авна

D. Уургийн нийлэгжилд шаардагдах азотыг  авна

7. Хоол хүнсний бүтээгдэхүүнээс аль нь эхэлж, хаана ямар ферментийн нөлөөгөөр задарч эхэлдэг вэ?

A .  Уураг , ходоодонд, пепсин

B.    Нүүрс-ус, амны хөндийд, амилаза

C.   Нүүрс-ус, ходоодонд , трипсин

D.  Өөх тос, амны хөндийд,  липаза

Е.  Цардуул, улаан хоолойд, эрипсин

8. Хүчилтөрөгчөөр баялаг цус ................. өнгөтэй  байх ба ямар судсаар, зүрхний аль тасалгаанд цутгадаг вэ?

            A .  Гол судсаар , баруун тосгуурт

            B.   Уушигны венээр, зүүн тосгуурт

            C. Уушигны артераар, зүүн тосгуурт

             D.  Хөндий венээр , зүүн ховдолд

             Е.  Хялгасан судсаар, баруун ховдолд

9. Гомойтерм гэж юуг хэлэх вэ?

A . Биеийн температур орчны температураас хамаарч хэлбэлздэг амьтдыг

B.  Хүйтэн цуст амьтад

C. Биеийн температуртогтмол байдаг амьтад

D. Аль нь ч биш

10. Эсийн талаарх мэдлэгээ ашиглан доорхи өгөгдлийг зөв харгалзуул

 1 .ДНХ                                      А. Эсийн хуваагдалд чухал үүрэгтэй мембрангүй эрхтэнцэр

2. Митохондри                           Б. Автотроф хооллолтыг хангадаг, давхар мембрант, хүн амьтанд байдаггүй органойд

3. Эндоплазмын тор                   В. Хоёр янз, эсийн дотор бодис тээвэрлэх, уураг нийлэгжилтэнд оролцдог органойд

 

4. Эсийн төв                                 Г. Дөрвөн янзын мономерээс тогтдог, хромосомыг бүтээгч макро молекул

5. Хлоропластид                          Д. Крист хэмээх дотоод мембрантай, эсийн амьсгалах “эрхтэн”

6. Лизосом                                    Е. Дан мембрант, олон ферментүүдийн тусламжтайгаар органик бодисуудыг задлан боловсруулах органойд

11.   56 хромсомтой    эс  митозоор хуваагдсан бол  төл  эсүүд  хэдэн хромосомтой вэ?

       A . 56            B.28        C.112        D. Хэд ч байж болно

12. Митозын   метафазын  шатны  онцлог  юу вэ?

A . Хроматины  утаслагын эрчлэлт дээд хэмжээгээр явагдана

B. Хос хроматидууд эсийн хоёр туйл руу салж татагдана

C. Бөөмийн бүрхүүл, бөөмхөн  уусаж алга болно

D.   Хос хроматид бүхий хромосомууд эсийн экваторт эмх цэгцтэй байрлана

13. Ямар нэгдлийн үйлчлэлээр карбокси гемоглобин үүсэх вэ?

        A . Хүчилтөрөгч            B.  Нүүрсхүчлийн хий

        C.Угаарын хий               D.Азотын дутуу оксид  ,  Азотын диоксид

14. Жимс юунаас үүсэх вэ?

A . Дохиураас                   B.  Шадар эрхтнээс

C.  Үрт нахианаас            D. Үрэвчээс

 

15. Фотосинтез ямар эсэд голчлон явагдах  ба , түүнд юу агуулагддаг вэ?

A . Амсрын эсэд, ус                               B.  Хөвсгөр паренхимд, хлорофилл

C. Дээд эпидермисд, эрдэс бодис       D. Ксилемд, нөөц бодис

16. Антерид, архегони хоюулаа хөгжсөн  ургамал аль нь вэ?

A . Нүцгэн үртэн          B. Бүрхүүл үртэн           C.  Мөөг          D. Хөвд

17. Цус нь............. эдэд хамаарах ба түүний гол үүрэг нь эд эсэд хүчилтөрөгчийг тараах явдал. Энэ үүргийг цусны ямар бүтэц , бодис гүйцэтгэдэг вэ?

A . Цагаан эс, антител                            B. Тромбоцит, фибриноген

 C. Эритроцит , гемоглобин                      D.Улаан эс, альбумин

18. Үндэсний бүсүүдийг зөв дэс дараалалд оруулан бичнэ үү?

     1. Өсөх бүс              2. Дамжуулах бүс           3.Сорох бүс   

      4.Дугтуй                  5.Хуваагдах бүс

A .5,4,1,2,5               B.4,5,1,3,2               C. 3,2,1,5,4                 D. 3,2,4,1,5

     19. Доорхи шинж тэмдгүүдээс аль нь  амьд биесийн ангилал зүйд чухлаар хэрэглэгддэг вэ?

A . Амьдрах орчин ,идэш тэжээлийн хэлбэр, амьдралын цикл

B.  Биеийн хэмжээ, хөдөлгөөний онцлог, дасан зохицох чадвар

C. Гадаад , дотоод бүтэц, физиологи, биохими генетикийн онцлог, удам төрлийн холбоо

D. Байгаль, аж ахуй , хүнд үзүүлэх нөлөө, ач холбогдол

Е.   А+В

  20    Ангилал зүйн  нэгжүүдийг зөв дараалуулсан  нь аль вэ?

A . Төрөл, овог , анги, хүрээ, зүйл

B. Анги, хүрээ, баг, овог, төрөл, зүйл

C.  хүрээ, анги , баг, овог, төрөл, зүйл

D. Хүрээ, анги, овог, төрөл , баг, зүй

Е. Популяци, төрөл, овог,зүйл, баг, хүрээ, анги

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       


 

    12-р анги

          1.Уургийн нийлэгжлийг  эхлүүлэгч кодон ба түүний нэрийг сонго

               A. УГА , терминатор      B. УАА, промотор      C. АУГ , промотор                      D. УАГ , сплайсинг         Е.  ЦЦА,  спейсер

 

2.   Нэгэн уургийн молекул 140 амин хүчлээс тогтох бол түүний бүтцийг тодорхойлогч ген хэдэн нуклеотидоос тогтох вэ? Энэхүү генийн уртыг ол.  Тооцоог дэлгэрэнгүй, тайлбартайгаар бичнэ үү?

 

3. ДНХ –ийн репликаци хагас консерватив механизмаар явагдахад үүссэн  ДНХ-ийн шинэ молекулууд  ямар байх вэ?

            A. Хоёр гинж хоёулаа шинээр үүснэ.

  B. Хоёр гинж хоёулаа ДНХ-ийн эх молекулын гинжнээс үүснэ

 C.  Нэг гинж нь шинээр нийлэгжиж , нөгөө гинж ДНХ-ийн эх     молекулаас оролцоно

D.    Шинээр нийлэгжсэн гинж нь ДНХ-ийн эх гинжнээс илүү амархан      ренатурацид орно

 

4. Фотосинтезийн процесст 18 моль нүүрсхүчлийн хий шингээгдсэн бол хэдэн моль глюкоз үүсэх вэ?

 A. 18 моль            B. 9 моль             C.2 моль             D.3 моль          E.1.5 моль

 

5. Амьд биесийн хооллох хэлбэрийг зөв харгалзуул

 


1. Фотоавтотроф            А. Химийн энергийг ашиглан шим бодис нийлэгжүүлэх         

2. миксотроф            Б. Бэлэн органик бодисоор хооллох             

3 . Хемотроф            В.Гэрлийн энергийг,органик нэгдлийн химийн холбооны энергид  хувирган хооллох                                          

4.  Гетеротроф          Г.Нөхцөл байдлаас шалтгаалж бэлэн болон бэлэн бус органик бодисоор хооллох  

         m.  Төмөр бактер, азот бактери          n.  таван салаа, шинэс

         o.   Эвглен                                             p.  туулай,  цаа буга


6. Хүмүүс богино зайд хурдан гүйсний дараа ихэд амьсгааддаг нь юутай холбоотой вэ?

         A. Цусанд хүчилтөрөргч их орсноос

         B.Бодисын солилцоо буруу явагдсанаас

         C. Сүүний хүчил ихээр хуримтлагдаж, амьсгалын төвийг цочроосноос

         D. Хүчилтөрөгч  цусны  судсыг  тэлснээс

          E.   Бүгд буруу

7.   Амьсгалын коэффициент(RQ) гэж юуг хэлэх ба ямар  бодисын исэлдэлтийн амьсгалын коэффицент хамгийн их байдаг вэ?

  A.  Амьсгалаар ялгарсан нүүрсхүчлийн хийн хэмжээг, амьсгалд зарцуулсан хүчилтөрөгчид харьцуулсан харьцаа, нүүрс ус

B.  Амьсгалаар авсан  хүчилтөрөгчийн хэмжээг, амьсгалаар ялгарсан нүүрсхүчлийн  хийд харьцуулсан харьцаа , өөх тос

C.  Аэроб задралд орсон глюкозын хэмжээг , хүчилтөрөгчид харьцуулсан харьцаа, өөх тос

D. Амьсгалаар ялгарсан нүүрсхүчлийн хэмжээг , усан үзмийн хүчилд харьцуулсан харьцаа, уураг

 

8. Эсийн хуваагдлын хоёр хэлбэрийг асуултуудын дагуу харьцуулна уу.

 

Асуулт

Митоз

Мейоз

Төсөөөтэй нь

·         Хуваагдлын фазууд

·         Интерфазын үед

ДНХ-тэй холбоотой юу явагдах вэ?

Ялгаа нь

·         Ямар эсүүд хуваагдах

·         Эх эстэй харьцуулахад хромосомын тоо яаж өөрчлөгдөх эсэх

·         Хичнээн төл эс үүсэх вэ?

·         Хэдэн хуваагдал явагдах

·         Биологийн ач холбогдол

·         36 хромосомтой эс хуваагдалд орсон бол төл эсийн хромосомын тоо хэд байх вэ?

 

 

 

9. Эсрэг хүйсийн бодгаль байхгүй тохиолдолд зарим шавж, хавч хэлбэртэн, мөлхөгчид ямар замаар үрждэг вэ?

                   A. Коньюгаци      B. Амитоз      C. Андрогеноз     

                          D.  Партеногеноз        E. Бэлгийн

          10. Доорхи урвалыг нөхөн гүйцэээж, энэ процессыг юу гэж нэрлэдгийг тодруулна уу.

                .........+2ХФА+2H3PO4-------а 2C3H6O3 +............+2H2O+200кДж

                         A.(C6H10O5)n    ,             2 ГФА,  кребсийн цикл

                         B. . C6H12O6    ,             2 АТФ , гликолиз

                          C. .C6H12O6    ,             2 рибоза, исэлдэлт

                          D. . C6H22O11,  , 2C6H22O11   исэлдэн фосфоржилт  

 

  11.   MrДНХ= 975.660 бүхий ДНХ-д хичнээн амин хүчлээс тогтох уургийн бүтэц кодлогдох вэ? Өгөгдсөн ДНХ-ийн уртыг олно уу?  Тооцоог дэлгэрэнгүй бичнэ үү?

  A.  471, 481 нм       B. 942, 961нм        C. 9766, 3320нм         D. 1413,240нм

 12   Генийн мутац ямар тохиодолд үүсэх ба удамших уу ?

 A. Хромосом аль нэг хэсгээрэээ тасарч , эргэн нийлснээр , удамшина

B. Эсийн хуваагдлын үед гомолог  хромосомууд хэсгээ солилцох үед, удамшихгүй

C. Эсийн хуваагдлын явц гэмтсэнээс хромосомын тоо олшрох , удамшина

D. ДНХ-ийн молекул дахь нуклеотидын дараалал өөрчлөгдөх,  удамшина.

13. Эсийн амьдралын мөчлөгийн  ямар үе шат хамгийн удаан үргэлжлэх вэ?

     A. Профаз       B.Анафаз       C.Телофаз      D. Интерфаз

14.      Цэнхэр нүдтэй (а), хар үстэй (В) эрэгтэй,  хар нүдтэй , шаргал үстэй эмэгтэйтэй гэрлэхэд  цэнхэр нүдтэй, шаргал үстэй хүүхэд төрөх магадлал бий юу? Бодолтоо дэлгэрэнгүй бичээрэй.

       A.75%            B.50%         C.25%         D.12,5%        Е.  100%

15.     Ямар  генийг  онкоген  гэдэг вэ?

.     A.  Ашигтай генийг                         B.Хоргүй генийг         

     C. Мутацид ордоггүй генийг           D. Хавдар үүсгэгч генийг

16.   Нэгэн хотын оршин суугч 4200 хүнд  МN системээр цусны бүлгийг  тодорхойлоход 1218 нь  М бүлгийн, 882 нь N бүлгийн,  2100  нь  MN бүлгийн цустай  байв. Энэ популяцын доторхи  М  ба  N   аллелийн давтамжийг ол.

        A. M=0.40; N=0.60               B. M=0.46;  N=0.54           C. M= 0.54; N=0.46                      D. M=0.60; N=0.40

17.    АаВвССДд гэсэн генотиптэй биеэс хичнээн төрлийн  гамет үүсэх вэ?

              А.   16           б. 12             В. 8          Г. 4 

18.   Уургийн 3-дагч бүтэц, химийн ямар холбоогоор үүсч, ямар дүрс үүсгэдэг  вэ? 

     А. Фосфодиэфирийн холбоогоор,  молекул хооронд

      Б.    Пептид холбоогоор, эвхмэл дүрс

      В.  Устөрөгчийн холбоогоор, спирал  хэлбэр

       Г.   Гидрофоб холбоогоор, эвхэрсэн дүрс       

19.  Эсийн амьдралын мөчлөгийн үе шатуудад явагдах үйл ажиллагааг зөв харгалзуулаарай

A.   профаз              1. Уургийн нийлэгжилт , хромосом хоёрчлогдоно

B. Интерфаз           2. Хромосомууд эсийн туйлууд руу сална

C. Телофаз              3.Хромосомууд эрчлэгдэн ,бөөмийн мембран,бөөмхөн уусна

D.Анафаз                 4.Хромосомууд эсийн экваторт ирж эгнэх ба ээрүүлийн утаслаг бий болно

Е. Метафаз              5. Шинэ бөөмүүд үүсч ,  дараа нь цитокинез явагдана

20.   Байгаль дахь  зүйл хоорондын  харилцааны  олон янз хэлбэрүүд байдаг. Тэдгээрийг зөв харгалзуул.

   1. амансализм                 а. нэг зүйлд нь ашигтай, нөгөө зүйлд саармаг

   2. мутуализм                  б. Нэгэнд нь ашигтай, нөгөөд нь хортой

   3. коменсализм              в. хоёуланд нь ашигтай

   4. паразитизм                 г.  Нэгэнд нь хортой, нөгөөд нь нөлөөгүй

   5. симбиоз                      д. Аль алинд нь нөлөөгүй

   6. махчин ба золиос        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х  анги

1.  Цитологийн шинжлэх ухааны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн эрдэмтдийн нээлтийг нөхөн, гүйцээж бичнэ үү?

1. Англи Р.Гук 16....онд     ................................................................ 2.АнглиБроун,.18.......онд...................................................................

3.............,М Шлейден         .................................................................

4.ГерманыТ,Шванн18.....онд....................................................................

5.Оросын ..К. Бэр 1827он..................................................................

6. Герман. Р.  Вирхов.........................................................................

  2.  Амьд биесийн ангилалзүйн  нэгчүүдийг доороос нь дээш  өгсөөн зөв дарааллаар бичнэ үү?

..........................................................................................................

3.   Эсийн найрлагад хамгийн ихээр агуулагддаг макро элементийн бүлгийг нэрлэнэ үү?

А.   I, Cu, Na, C       Б.   Ca,P,CL, K, Fe          В.   C, H, O, N,                      Г.   F, Mn, Cu, Fe

4.   Өгүүлбэрийг нөхөн гүйцээ.

Нүүрс ус нь  байгальд өргөн тархсан, ургамлын эсийн.............ыг  үүсгэдэг, амьд биед..................ийн эх үүсвэр болон ашиглагддаг шим бодис, ургамалд..................., хүн амьтанд...................... гэсэн полисахарид  байдлаар  нөөцлөгддөг органик бодис.

5.  Дараах нүүрс усны төлөөлөгчдөөс моносахаруудыг сонго.

А. цардуул,  сахар,  хитин,  эслэг

Б. глюкоз, рибоз, фруктоз, галактоз

В. лактоз, сахароз, мальтоз

Г. Дезооксирибоза, цардуул, лактоз

 

6.  Ургамлын эс, амьтны эсээс ямар ялгаатай вэ?

1. Бөөмтэй 2. Вакуоль  3. Рибосом           4.Эсийн хана  5.Митохондри            6.Пластид   7.ЭПТ  8. Мембран  9. Эсийн төв  10. Цардуулын мөхлөг      11. гликоген

     А. 1, 3, 4,6,8       Б. 2,4,5,7,8             В.  2, 4,6,10            

          Г. 4, 6, 7,9,10                    Д. 2, 3,4,6,11

7. Дараах организмуудаас автотроф хооллолттойг нь сонгоно уу?

1. Нарс         2. Хонь   3.Хүн    4. Загас       5.Хөвд    6. Багваахай                7. мөөг  8. халгай           9. Азот бактери             10. Сапрофит бактери

А. 1, 5, 6,7, 9            Б. 3, 4, 5, 7, 8  В. 1, 3, 5, 6, 9 Г. 1, 5, 6, 8, 9

8.   II бүлгийн  цустай хүүхдийн  эцэг эх аль нь вэ?

       А. ОО х ВВ              Б. АО х ВВ               В. АВ х ОО                            Г.АВ х АВ                      Д.  В+Г

9.   Ус болон түүнд ууссан эрдэс бодисын дамжих хөдөлгөөн нь.........................-ээр явагдана.

А.  Модлогийн гуурсаар       Б. Шигшүүрт   хоолойгоор                           В. Золмын эсүүдээр               Г.Долонгийн ширхэгээр   

            Д. Холтосны эсээр

10.  Навчинд  явагдах  фотосинтез нь ихэвчлэн....................д явагдана.

А. Дээд эпидермисд              Б. Баганан паренхимд                                  В.  Хөвсгөр паренхимд             Г. Дамжуулах багцад                     В. Доод эпидермисд

11.  Ногоон ургамлын фотосинтезд хамгийн сайнаар нөлөөлөх гэрлийн спектр ямар вэ?

   А. улаан         Б. ногоон        В. улаан+сул хөх өнгө                            Г. шар, шар ногоон                    Д. хөх 

 

12.  ДНХ-ийн молекул дахь азотлог  суурийн 22% нь аденинт нуклеотид байсан бол бусад нуклеотид тус бүр хичнээн хувь байх вэ? Юуг үндэслэх вэ?  (Тооцоог дэлгэрэнгүй бичнэ үү?)

........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

13. Хүн хэлнийхээ хоёр хажуугаар ямар амтыг мэдэрдэг вэ?

А. чихэрлэг  Б. гашуун         В. шорвог  Г.исгэлэн         Д. бүгд

14. Эсийн органойдуудыг гүйцэтгэх үүрэгтэй  нь зөв харгалзуулна уу?

1. Митохондри                                А. Уураг нийлэгжилтэнд оролцоно.

2. Рибосом                           Б. Шим бодисын макромолекулыг задлах, мөхсөн эсийг устгах

3. ЭПТ                                  В. Эс дотор шим бодисыг нийлэгжүүлэх, тээвэрлэх

4. Бөөм                                 Г. Эсийг эрчим хүчээр хангах төв, амьсгалын эрхтэн

5. Эсийн төв                        Д.Эсийн хуваагдал болон бодисын солилцоог хянан зохицуулна.

6. Лизосом               Е. Эсийн хуваагдалд чухал үүрэгтэй

15.  Хүний уртавтар тархинд ямар рефлексийн төвүүд байрладаг вэ?

А. Зүрх судас, амьсгалын Б. Хөдөлгөөнийг зохицуулах

В. Ой, хэл, яриа, сэтгэхүй Г. Дулаан зохицуулалтын

Д. Булчингийн тонус зохицуулах

 

16.  Ямар бүлгийн цустай хүнд А бүлгийн цусыг сэлбэж болох вэ?

            А. Зөвхөн А                 Б. Зөвхөн О           В.  В болон АВ                 Г.    А болон АВ                Д. Зөвхөн АВ

17. Ургамлын эр, эм цэцэг нь өөр өөр ургамал дээр байрладаг бол .................................. гэнэ.

   А. Хос бэлэгт, 2 гэрт           Б.  Саланги бэлэгт, 1 гэрт  

 В. Саланги бэлэгт, 2 гэрт    Г. 2 гэрт    Д. 1 гэрт, хос бэлэгт

18.  Хүний зүрх нь............ ховдол, ..............тосгуур бүхий........... тасалгаатай ба цусны их эргэлтийн замыг зөв дараалалаар байрлуул.

1. Зүүн ховдол        2. Баруун тосгуур      3. Баруун ховдол       4. Аорт                                          5. Хялгасан судас       6.Венийн судас                     7.Артерийн судас      8 хөндий вен 

.......................................................................................................

19.  ДНХ-ийн 1 гинжиндэх нуклеотидийн дараалал нь: А-Ц-Т-А-Г-Ц-Т-А-Г..... бол нөгөө гинжин дэхь нуклеотидийн дарааллыг харгалзуулан бичнэ үү? (юуг үндэслэн бичсэнээ тайлбарла.)

...........................................................................................................

20.    1. Зигот   2. Митоз         3. Мейоз         4. Жимс          5. Үр              

6. Партеногенез      7. Гомозигот 8. Гетерозигот           9. Гамет  гэсэн нэр томъёонууд доорхи  тодорхойлолтуудын  алинтай тохирохыг харгалзуулж хариул.

А.      Биеийн эсүүдийг үүсгэх хуваагдал

Б.     Хромосомын ижил локусд байрласан ижил хос аллель бүхий  диплоид организм

В.     Тухайн генийн өөр өөр аллелийт агуулсан зигот, Ийм бодгаль  үр удамдаа шинж тэмдэгийн салалт  үзүүлнэ.

Г     Өндгөн эс үр тогтолтгүйгээр бодгаль болон хөгжих

Д.    Үр тогтсоны дараах үрэвч

Е.    Эх эсийн хромосомоос 2 дахин цөөн хромосомтой, гаметууд үүсгэх эсийн хуваагдал

Ж.    Үр тогтсоны дараа үүсэх, диплоид хромосомтой нэг эс

З.     Бэлгийн үржилд оролцдог тусгайлсан эс

И.    Үр тогтсоны дараах үрт нахиа

 

 


11- анги

1.  100 ширхэг мономероос тогтсон  полимер нэгдлийг  гидролизд оруулахад хичнээн  моль  ус хэрэгтэй вэ?

                          А.  100           В.  101           С.  99          Д.  98          Е.  200

2.  Ногоон ургамал  гэрэлтэй нөхцөлд  хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь фотосинтезийн  аль үе шатанд, ямар бодисоос чөлөөлөгддөг  вэ?                                                                                                 

      А. фотоамьсгалаар, сахараас          В.   гэрлийн  шатанд, усны  фотолизээр                            

     С. Харанхуйн шат, нүүрсхүчлийн хийнээс     Д. Гэрлийн шат, нүүрсхүчлийн хийгээс                    

3.  Дараах элементүүдийг  бие махбодид байх байрлал болон гүйцэтгэх  үүрэгтэй нь  тохируул.                                                                                                                                                 

     1.  Булчингийн агшилт өдөөнө                                                   а.   магни                                                                 

     2.  Гемоглобины найрлагад орно                                              б. Кальци

     3.  Орчны рН-ийг нөхцөлдүүлэхэд түүний ион чухал               в.   иод

     4. Хлорофиллийн бүтцэд оролцоно                                          г.  устөрөгч

     5.   Нэгэн гормоны найрлагад орно                                           д.   Төмөр

 4.    Митоз болон мейоз хуваагдал ямар ялгаатай вэ?

        А.  хуваагддаг эсээрээ    В.  хуваагдлын эцэст үүсэх эсийн тоогоор      С.   Төл эс дэх хромосомын бүрдлээр         Д.   Биологийн  үүргээрээ       Е.     а +в +с +д

5.   Глюкозын  биологийн  исэлдэлтүүдээс  доорхи   бүтээгдэхүүний  алийг нь  үүсэх үед хамгийн  олон   моль   АТФ  нийлэгжих  вэ?

     А.   СН3СНОН-СООН        В.  СО2 +Н2О + N2      C.  СН3СОСООН        Д.  СО2  +  Н2О

6.    Уургийн  нийлэгжлийг  эхлүүлэгч  кодон ба түүнийг  юу гэдэг  вэ?

      А.   УУА, терминатор     В. УГА,  промотор     С. АУГ, промотор    Д. УАГ, нонсенс кодон

7.    Дараах  нэгдлүүдээс  ферментүүдийг  сонго

   1.  гемоглобин   2. Гистон уураг   3. Аминоацил т-РНК синтетаза  4.   Химотрипсин        

   5.  лигаза   6.  SSB уураг  7.  Гастриксин   8.  Пепсин   9.  Пролин   10. Пептон

 А. 1, 3, 5, 6,7, 9    В.  2, 4, 5, 6, 8,10     С. 3, 4, 5 ,6, 7 ,8    Д. 2, 4 ,5, 7,8, 9  Е. 1, 2, 5, 6, 8 10

8. Эритроцитыг нэрмэл усанд хийхэд  ямар үзэгдэл явагдах вэ?

А. Эритроцитын доторхи бодисын концентрац нэрмэл уснаас бага тул  плазмолиз явагдана.

В.  Концентрацын ялгаанаас болж эритроцитд  ус  нэвтрэнэ.

С.  Эритроцитийн  эзэлхүүн тэлж хагарна.

Д. В +С

Е.  Эритроцитоос   ус гадагш гарснаар  эс  хорчийно.

9.   138 аминхүчлээс тогтсон  уургийн бүтэц тодорхойлогч ген хичнээн нуклеотидоос тогтох ба  энэхүү генийн уртыг ол.  Бодолтоо тайлбартайгаар дэлгэрэнгүй бичнэ үү?

..............................................................................................................................................

................................................................................................................................................

................................................................................................................................................

10. 56 хромосомтой  эс  митозоор хуваагдсан бол төл эсүүдийн хромосомын тоо хэд байх вэ?       а. 28      в. 56    с. 112    д.  Хэд ч байж болно

11.  Микроскопын оптик хэсэгт аль нь хамаарах  вэ?

  А. толь   В. Объектив    С. Окуляр   Д. Диафрагм     Е. В +С

12.  Сээр нуруутан амьтдын  эволюцид  гарсан   чухал  ароморфоз юу вэ?

   А. Амьдралын олон янз орчинд  зохилдсон            В. Бие нь жижгэрсэн

   С. Үр тогтолт биеийн дотор явагддаг    Д. Үсэн бүрхүүлтэй болсон  Е. Цусны 2 эргэлттэй

·         13.    Эсд  амьдралын  нарийн  үйл ажиллагаа  явагддагийн   жишээ:  рибосомд...................нийлэгжиж, тэрхүү бодис нь эндоплазмын торлогоор дамжих явцдаа...................................................................бүтцээ хэлбэршүүлж, эсийн бусад хэсэгрүү  зөөвөрлөгдөнө.

·          Митохондрид органик бодисууд............................................урвалд орж, их хэмжээний............................................ялгаруулан, түүний ихэнх хувь нь..................болон нөөцлөгддөгийг эс амьдралынхаа олон янзын үйл ажиллагаанд зарцуулна.

13.     Бие  биеэсээ  6 шинжээр  ялгаатай  бодгалиудыг  эрлийзжүүлжээ. Энэ эрлийзжүүлгийн  2-р үед  гарах бодгалиуд    хэдэн янзын  генотип үүсгэх вэ?

            А. 476           В.   64          С.   243              Д.  729           Е.  1664

14.     Харди-Вайнбергийн тэнцвэрт популяцийн бүх бодгалийн 16% нь  рецессив гомозигот байв.  Уг  популяцид  доминант  аллелийн  давтамж хэд байх  вэ? Бодолтоо бичиж хариулна  уу?

15.   Доор дурьдсан бүтэц, шинж  тэмдгүүдээс  зөвхөн эукариотод  хамаарахыг нь сонгоно уу?

 А.  экзон, интрон, митохондригүй     В.  Экзон, оперон, бөөмийн мембрангүй.

 С.  Фотосинтез,   70S рибосом, митохондри    Д.  Экзон, интрон, сплайсинг, митохондри

16.  Идиоадаптацын жишээг сонгоно уу?

    А. Хүн,  дохионы  II  системтэй       В.  Сүүлтэй, үсэн бүрхүүлтэй  хүүхэд төрөх

    С.  Мэлхийн  шанаганцар загастай  төсөөтэй      Д. Шувууны далавч, хүний гар бүтцээр төстэй.        Е.   Сүүгээр бойжигч амьтад  усанд,  агаарт,  нүхэнд,  ил  газар  гэх мэт олон орчинд зохилдсон

17.   Эсд явагдах  биохимийн үйл явцын зөв дарааллыг сонго.

      А. уураг---ДНХ---м-РНХ---з-РНХ               В.  м-РНХ—ДНХ---з-РНХ—уураг

       С.   м-РНХ—з-РНХ---уураг—ДНХ            Д. ДНХ---м-РНХ—з-РНХ—уураг

18.  ДНХ-ийн молекул  масс  1059840 бол:   а/   түүнд  кодлогдсон   уураг  хичнээн амин хүчлээс  тогтох  вэ?      б/   Өгөгдсөн  масс  бүхий  ДНХ-ийн  уртыг ол.

   Бодолтоо дэлгэрэнгүй бичиж, тайлбарыг хамтатган  өгнө  үү?

19.   Эх эцэг нь зөв гараар/А- / бичдэг атал  тэднийд  солгой гартай  нэг хүүхэд  төрсөн бол эцэг  эх болон  солгой гартай  хүүхдийн  генотипийг  тодорхойлно уу?

20.    Бодис, энергийн  солилцооны  завсрын  шатууд, тэдгээрт явагдах  процессуудыг  зөв харгалзуулж хариулна  уу?

1. гликолиз                                        а.  м-РНХ-ийн  кодын  дагуу  уураг  нийлэгжих

2. аэроб  задрал                               б.  С6 Н12 О6   нийлэгжих

3. транскрипци                                 в. глюкозоос 2 моль пируват үүсэх

4.    сплайсинг                                   г.  Хүчилтөрөгч ялгарна.

5. трансляци                                     д. ДНХ-ээс м-РНХ мэдээллийг хуулбарлах

6. фотосинтезийн  гэрлийн шат                е.  АТФ   ихээр үүснэ

7. фотосинтезийн  харанхуйн шат           ж. СО2  ялгарна

                                                                    к.  Про м-РНХ-ээс  интронуудыг салгах

 

Бичсэн: Biology14 | цаг: 14:19 | Бие даалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax