7-Р анги Биологийн хичээлийн даалгавар
Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ!!! ДАРААХ ДААЛГАВАРИЙГ ХИЙГЭЭД ҮЗҮҮЛЭЭРЭЙ
Тестийн сэдэв: Амьд бие махбодь.
1. Бүтэц гарал үүсэл гүйцэтгэх үүргээрээ төсөөтэй бүлэг эсийг юу гэх вэ?
А. Эс Б. Эд В. Эрхтэн Г. Амьдбие махбод
2. Аль нь бүрэлдүүлэгч эд бэ?
А. Долом Б. Модлог В. Золом Г. Илчүү
3. Давирхайн суваг ямар эдэд хамаарах бэ?
А. Бүрхүүл эд Б. Бүрэлдүүлэх эд В. Дамжуулах эд Г. Ялгаруулах эд
4. Навчны баганан эд ямар эдэд хамаарагдах вэ?
А. Дамжуулах эд Б. Үндсэн эд В. Бүрхүүл эд Г. Бүрэлдүүлэх эд
5. Эсүүдийн хана зузаарсан байх нь ямар эдийн шинж вэ?
А. Тулгуур эд Б. Үндсэн эд В. Бүрхүүл эд Г. Бүрэлдүүлэх эд
6. Үндэсний сорсон ус, эрдэс давс аль хэсгээр дамжих вэ?
А. Долом Б. Гол В. Модлог Г. Золом
7. Аль нь хучуур эдээс тогтох вэ?
А. Тархи Б. Яс В. Цус Г. Арьс
8. Мөгөөрс аль эдэд хамаарах вэ?
А. Холбогч эд Б. Булчингийн эд В. Хучуур эд Г. Мэдрэлийн эд
9. Мэдрэлийн эсийн урт сэртэнг юу гэх вэ?
А. Зангилаа Б. Дендрит В. Аксон Г. Нейрон
10. Ургамал амьтны ямар эдүүд хоорондоо төсөөтэй болохыг харгалзуулна уу?
Үндсэн эд Мэдрэлийн эд
Дамжуулах эд Хучуур эд
Бүрэлдүүлэх эд Өөхний эд
Ялгаруулах эд Булчингийн эд
Тулгуур эд Цусны эд
Бүрхүүл эд Ясны эд
11. Дараах эрхтэнцэрүүдийн үүргийг зөв харгалзуулаарай.
Рибосом Энергиэр хангана
Митохондри Уураг нийлэгжүүлнэ
Лизосон Бодисыг задлана
Эндоплазмын тор Бодисыг хангана
Гольджийн цогц Бодисыг зөөвөрлөнө
12. Эсийн доторхи өнгөгүй зууралдсан шингэнийг юу гэх вэ?
А. Цитоплазм Б. Хроматин В. Бөөм Г. Хоос
13. Давхар мембрантай эрхтэнцэр нь аль нь вэ?
А. Вакуоль Б. Рибосон В. Митохондри Г. Эсийн төв
14. Цэгийн оронд үүргийг нь бичээрэй.
А. Эсийн мембран...................................... Б. Бөөм..............................................
В. Митохондри.......................................... Г. Пластид........................................
15. Пластидийн үүргийг тодорхойлж харгалзуулаарай.
Хлоропласт Бодис нөөцлөх
Хромопласт Гэрэл нийлэгжүүлэх
Лейкопласт Шавжийг татах
16. Эсэд шингэн зүйл нэвтрэх үзэгдлийг юу гэх вэ?
А. Цитогенез Б. Фагоцитоз В. Пиноцитоз Г. Цитологи
17. Эсийн дотор байх тогтворгүй бүтэцтэй хэсэг юу вэ?
А. Оршихуун Б. Сийвэн В. Бөөм Г. Эрхтэнцэр
18. Амьд биеийн шинж тэмдгийг тодорхойлогч хүчин зүйл аль нь вэ?
А. Цитоплазм Б. Хромосом В. Бөөм Г. Ген
19. Ургамлын эдийг нэрлэж үүргийг бич.
20. Амьтны эдийг нэрлэж үүргийг бич.