2011-05-06
Сурган хүмүүжүүлэх зөвөлгөө

Өсвөр шилжилтийн насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог

Танин мэдэхүйн процессын хөгжилт

Хүртэхүйн хөгжилт : өсвөр наснжы хүүхэд бодит байдлаас хүртэж байгаа юм үзэгдлийг үлэмж нарийн задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадвартай байна. Амьдралын туршлагаас үзэхэд өсвөр насны хүүхдийн хүртэхүй нь нэг талаас юиыг үлэмж нарийн тусгаж хүртэх нөгөө талаас үзэгдэл юмсыг өнгөцхөн мөчид тусгах онцлогтой байдаг нь ажиглагдсан байна. Өсвөр насны үед хүүхдийн хүртэхүй нь ямагт юм үзэгдлийг өрөөсгөл нэг талаас нь тусган авдаг онцлогтой учраас тэдний хүртэхүйд эндэгдэл гарч гаж буруу тусгал явагдаж болно. Тэрчлэн өсвөр насны хүүхдийн хүртэхүйн нөгөө нэг онцлог нь юмыг хамгийн ерөнхий байдлаар тусгадагт оршино. Ийм учираас өсвөр насны хүүхдийн хүртэхүйн онцлог бол юмыг бодит байдал, биет зүйл дээр тулгуурлан тусгах өвөрмөц шинжтэй байдаг явдал юм. Өсвөр насны хүүхдийн ажиглалтын үр дүн нь хүүхэд өөрөө ажиглалтанд хэрхэн яаж хандахаас шалтгаална.

Сэтгэхүйн хөгжилт : өсвөр насны хүүхдийн сэтгэх үйлийн үндсэн онцлог нь жилээс жилд бодит сэтгэхүйгээс салж хийсвэрлэх сэтгэхүйн үйлд шилжиж, сэтгэхүйн өндөр түвшинд хүрнэ. Өсвөр насанд шилжихийн хамтаар хүүхдийн сэтгэхүйд чанарын өөрчлөлт гарч тодруулах, хийсвэрлэн бодох, ерөнхийлөн дүгнэх, үйлийг хийх оюун ухааны ажлын чадвар, дадлагыг эзэмшинэ. Гэвч өсвөр насны хүүхдийн сэтгэхүйгээс аажмаар хийсвэрлэх сэтгэхүйн үйлд шилжих замаар явагдана.  Өсвөр нас нь дотроо насны үелэлтийн ялгаа, заагтай юм. 11-12 насны буюу 15 насны хүүхдийн сэтгэх үйл нь тус тусдаа харилцан ялгаатай байна.

Өсвөр насны хүүхдийн сэтгэн бодох үйлийн нөгөө нэг онцлог нь сэтгэхүйн хөгжилд нь тодорхой дүрслэлт, сэтгэхүйн хэлбэр ихээхэн үүрэгтэй болсон байдаг юм.

Өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн үйлийн хөгжилтөнд бие даасан шүүмжлэлт чанарууд эрчимтэй илрэнэ.

Өсвөр насны хүүхдийн

хийх хөдөлмөрийн сэтгэл зүйн үндэс

Өсвөр нас бол ажиллах хөдөлмөрлөх, хөдөлмөрт дурлах, идэвхижих нас юм.

 

Ийм учраас өсвөр насны хүүхэдтэй явуулах хичээл, хүмүүжлийн ажил болон хөдөлмөрт тэдний энэхүү онцлог байдлыг харгалзах ёстой.

 

Сургууль, гэр бүлийн аль алинд явагдах хичээл хөдөлмөрийн аливаа хэлбэр нь хүүхдийг оюун санаа, бие бялдрын хувьд үйлдвэрийн хөдөлмөрт бэлтгэхэд чиглэгдэх ёстой.

 

Гэр бүл, сургууль дээр зөв зохион байгуулагдсан хөдөлмөр бол зөвхөн хөдөлмөрт хандах хүний сайн талын харьцааг төлөвшүүлээд зогсдоггүй, харин бие хүний бүх шинжүүдийг төлөвшүүлнэ.

 

Тэрчлэн хөдөлмөрийн процесст бэрхшээлийг давах чадвар хүч энерги, идэвхи санаачлага, тэсвэр хатуужил, зориг эрмэлзэл, мөн хамт олонч чанар хувийн сонирхлыг хамт олны сонирхолд  захируулах чадвар зэрэг зоригийн шинжүүд төлөвшин тогтоно.

 

Өсвөр насны хүүхдийн хийх хөдөлмөр бол санаачлагыг ундруулсан бүтээлч хөдөлмөр байх ёстой. Анхаарал тавьж хэрэгжүүлнэ гэдэг итгэж байна
Бичсэн: Biology14 | цаг: 18:22 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


гоё шүү 14r surguuliin 7d angiin suragch b.enhbold orj vzlee ih goy goy zvils bna
Бичсэн: Зочин (зочин) цаг: 10:07, 2013-05-01 | Холбоос | |


сайн бичсэн байна шүү. эрүүл мэндийн хичээлийн сэдвүүдээр.....
Бичсэн: цоожоо (зочин) цаг: 23:56, 2013-03-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax