2011-03-10
эцэг эхчүүддэд өгөх зөвлөмж

ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШИЛД

Социализмын гэгддэг үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юмуу эсвэл нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харьцангуй санй өгдөг байсан тал бий.Хэдий тийм ч тэр үеийн эцэг эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг явдал ч түгээмэл байсан.Тиймээс тэр үеийн гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нилээд төрж байсан боловч “эрхийн тэнэг “болсон айлын бага хүүхдүүд ч цөөнгүй байдаг.Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон.Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцох болсон.Иймээс өнөө үед бид хүүхэд хүмүүжүүлэх аргыг арай өөр өнцгөөс харах шаардлага нэгэнт бий болоод байна.Барууны орнуудад “Хүүхдийг 7 нас хүртэл нь хаан шиг өсгө,түүнээс хойш цэрэг шиг өсгө”гэсэн үг байдаг.Гэтэл манайхан эсрэгээр нь нялх байхаас сургуулийн 3-4-р анги хүртэл нь хараа хяналтан дороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаядаг.

Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дууриаж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой болтол хүүхдийнхээ барааг хардаггүй.

Нэг ёсондоо хүүхэд нь эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ, том хүн мэт харилцах ёстой хамгийн чухал үе нь “Өсвөр нас”,буюу “Шилжилтийн нас”-наас эхэлдэг.Шилжилтийн нас гэдэг нь хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.

Алхам алхамаар хөтөлбөрийн хүрээнд: Хүүхэд хувь хүн, бие хүн болохынхоо хувьд

3 насандаа 50%

5 насандаа 70%-ийг олж төлөвшдөг гэсэн судалгаа гарсан байна.

Шинжлэх ухаан 0-7 насандаа хүүхдийн тархи хурдацтай хөгждөг учир олон зүйлийг мэдэж авч, төлөвшилтийг энэ насандаа олж авдаг гэдгийг тогтоосон.Үүнийг олонх эцэг эхчүүд, мэддэггүйгээс сургуульд ороод сайн хүн болно гэж боддогоос илүү хурдацтай, хөгжилтэй үе нь аль хэдийн өнгөрчихсөн байдаг байна.Ийм учраас хүүхдийг аль болохоор бага насанд нь төлөвшүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүний тулд:

  1. Дуулгавартай байдалд сургах /Эцэг эхчүүд үгэндээ ордог дуулгавартай болгож сургах, мөн эмээ өвөө, ах эгч, багш танихгүй хүмүүст ч дуулгавартай болгож сургах/

  2. Сайн чанарыг нь төлөвшүүлэх /Дуулгавартай, үнэнч, тусч, ажилсаг, бусдад тусалдаг даруу зан чанарыг төлөвшүүлэх /

  3. Бусдыг хүндэлдэг /Ахмад хүн, найз нөхөд, дүү нараа хүндэлдэг, тэдэнтэй мэндэлдэг, тэдэнд зам, суудал тавьж өгдөг болгох/

Хүүхдийн хүмүүжилд нийгмийн орчин, улс төрийн үйл ажиллагаа, өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг.

Гэтэл манай нийгмийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс төрийнхний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.Хүүхдийн хүмүүжлийн алдаа дутагдлыг боловсролын систем рүү чихдэг.Хүүхдээ сургууль багш нарт даатган хаядаг үзэгдэл монголчуудын хувьд жирийн асуудал болсон.

Өнөөгийн нийгэмд хүүхдэд зориулсан чансаатай телевизийн нэвтрүүлэг маш ховор байгаа төдийгүй явуулж буй нэвтрүүлгүүд нь хэрхэн яаж од болох вэ? Ямар хялбар арга замаар бусдын анхаарлын төвд орших вэ? Гэсэн хүмүүжил төлөвшлийг бий болгох нөхцлийг бүрдүүлж байна.

Бид өнөөг хүртэл хүүхдийг хэрхэн хүмүүжүүлж төлөвшүүлэх арга ухааныг олж эзэмшээгүй өөрөөр хэлбэл хүүхдээ өсгөн бие хүн болгон төлөвшүүлэхэд юуг анхаарах ёстойг олж чадаагүй л байна.

Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаална гэж орчин үед үздэг болооод байна.

Аливаа улс орны хүүхдийн нийгэмшил, төлөвшил тухайн орны хөгжлийг илтгэдэг.

ЭЦЭГ ,ЭХЧҮҮДЭЭ ЗӨВ БОЛОВСОН ХҮМҮҮЖИЛТЭЙ СОЁЛТОЙ ,БОЛОВСРОЛТОЙ ИРГЭНИЙГ БИЙ БОЛГОЦГООЁ.



Бичсэн: Biology14 | цаг: 11:09 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax